brandMeiji

Макадамиа Шоколад

10,500₮
Хүргэлттэй

Мэйжи, Үргэлж дурлах амт ...

Японд №1 борлуулалттай шоколадны брэнд Мэйжи нь 1916 онд үүсгэн байгуулагдаж, 1926 онд алдарт сүүтэй шоколадны брэндээ худалдаалж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш 100 гаруй жил тасалдалгүйгээр өндөр чанар, баялаг амттай шоколадыг үйлдвэрлэж ирсэн ба шаардлага өндөр Япончуудад таашаагдснаар өдгөө Японы хамгийн өндөр борлуулалттай брэнд болж өсөн тэлж чадсан байна. 


Макадамиа Шоколад

Хамгийн өндөр үнэ цэнэтэй, самрын хаан Макадамиа. Баялаг бөгөөд нарийн чамин амт, тэжээллэг чанар нь "самарны хаан" гэх нэрийг түүнд авчирчээ. Мэйжи 1976 онд Африкийн Кени Натс компанитай хамтран макадамия самрын тариалалтын технологийг дэмжин сайжруулж, Макадамия Шоколадыг үйлдвэрлэх боломжтой болсноор анх худалдаанд гаргасан аж.

● Орц: Элсэн чихэр, макадамиа самар, хуурай сүү, какао масс, ургамлын тос, сүүний чихэр, нунтаг цөцгий / эмульгатор, үнэр нэмэгдүүлэгч (сүү болон буурцаг агуулна) 

● Хэмжээ / жин: 64гр (9ш) 

● Тэжээллэг чанар: Илчлэг 388ккал, уураг 4.5г, тос 28.1г, нүүрс ус 30.2г, давс 0.08г

● Хадгалах нөхцөл: 28 градусаас доош сэрүүн газар хадгална. 

● Үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 9 сар, хадгалах хугацааг савалгаа дээрээс харна уу.

● Анхааруулга: Өндөр градуст шоколадны тос хайлж, буцаж хөрөхдөө цагаан болж, амт өөрчлөгдөх магадлалтай. Чанарт нөлөө байхгүй тул идэж болно.

● Үйлдвэрлэгч: Meiji Co.,Ltd. (Япон улс)

● Албан ёсны дистрибьютор: Мүсүби ХХК; info@musubi.mn

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл