brandIsetan Mitsukoshi The Food

Өтгөрүүлсэн кимчитэй шөл

14,800₮
Хүргэлттэй

Мисо болон далайн хоолны үмами амтыг гаргаж, халуун ногоогоор хүчийг нь нэмсэн өтгөрүүлсэн шөл. Шөлөө усаар шингэлээд, гахайн мах, ногоон сонгино, хятад байцаа, мөөг зэргийг хийн буцалгаснаар амтат кимчитэй шөл бэлэн болно. Үлдсэн шөлөндөө бэлэн гоймон хийж чанаад идвэл кимчи рамен мэт болно. Ямарваа нэг химийн амтлагч болон нөөшлөгч хэрэглэлгүй байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн.  


Хэрэглэх заавар: Сайтар сэгсэрний дараа нээнэ. Өтгөрүүлсэн шөл дээр 500мл ус нэмж шингэлээд буцалгана. Мах хийж буцалгаад, хөвсөн нитгэл буюу хөөстэй хэсгийг шүүн авч хаяна. Бэлдсэн ногоогоо хийж буцалгаснаар идэхэд бэлэн болно. 

Жишиг орц: Гахайн мах 150гр, Хятад байцаа 1/4 (300гр), Ногоон сонгино 100гр, Мөөг 3ш (30гр), Кимчи (Хүссэн хэмжээгээрээ), Гоймон (Үлдсэн шөлөндөө тааруулж)

Хэмжээ / жин: 2-3 хүний порц 250гр 

Орц: Цагаан цуу, гочүжан, сахар, мисо, буурцагны сүмс, нампүла, сармисны нухаш, хүнсний ногоог исгэсэн амтлагч, дарсан сам хорхой, хөөлгөгч, цагаан гааны нухаш, давс, ургамлын тос, тахианы махны охь, далайн замагны охь, цардуул, халуун ногоо, тогтворжуулагч

Шимт бодис: Илчлэг 265ккал, уураг 10.5г, тос 7.3г, нүүрс ус 39.4г, давс 17.4г

Хадгалах нөхцөл: Нарны шууд тусгалаас хол, тасалгааны температур бүхий газар хадгална. 

Үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 12 сар, хадгалах хугацааг савалгаа дээрээс харна уу.

Үйлдвэрлэсэн орон: Япон 

Үйлдвэрлэгч: IMFoodStyle Inc. (Япон улс, Токио хот, Шинжикү, Нишиочиай 2-18-20)

Импортлогч: Мүсүби ХХК

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл