Байгалийн аромагийн анхилуун үнэр, нарийн ширхэгтэй өтгөн хөөс
Таны өдөр бүрийн гар угаалтанд ТАНСАГ гэдэг ойлголтыг авчирна.
- Наргил модны үрээр хийсэн ургамлын гаралтай гарын хөөсөн саван
- 100% байгалийн үнэртэн болох лаванд болон иланг иланг цэцгийн тосоор анхилуун үнэрийг гарган авсан
- Синтетик үнэр, өнгө оруулагч болон нөөшлөгч огт хэрэглээгүй
Брэнд түүх
1952 онд үүсгэн байгуулагдсан, Японы хамгийн том эрүүл мэнд, ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг Сараяагийн гол бизнес нь шингэн саван боловч илүү сайн, илүү гоё саван үйлдвэрлэхийг зорьж судалгаа шинжилгээ хийсээр 1981 онд шинээр Wash Bon брэндийг хөгжүүлэн гаргасан байна. Wash Bon нь үнэр болон хөөсрөлтөд онцгойлон анхаарсан, бактерийн эсрэг саван юм. Wash Bon гэдэг нь Англиар угаах Wash + Францаар сайн Bon гэсэн хоёр үгнээс гаралтай болно
Гэрт угаалгын өрөө, гал тогоо эсвэл үйлчилгээний газар хаа ч байрлуулсан, эргэн тойронтойгоо зохицон цэвэрхэн харагдахаар цагаан өнгийг суурь болгосон Японы минималист стилээр дизайнаа хийсэн байна.
Сараяа нь энэхүү бүтээгдэхүүний орлогын 1%-г НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Wash A Million Hands!“ төсөлд хандивлан, өвчнөөс сэргийлэх гар угаах соёлыг дэмждэг байна!
Бүтээгдэхүүний мэдээлэл
● Запаас: Дууссаны дараа запаас авч хэрэглээрэй.
● Орц: Изопропил метилфенол, диетаноламин, эдетат, үнэртэн
● Анхааруулга: Хэрэглэсний улмаас арьс улайх, үрэвсэх, харшил гарах тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу. Нүдэнд орсон бол яаралтай усаар урсгах. Уусан тохиолдолд их хэмжээний ус араас нь уух. Ямар нэг зовуурь байгаа үед эмчээс зөвлөгөө авна уу. Ургамлын гаралтай тул өнгө, үнэр өөрчлөгдөх магадлалтай.
● Хэмжээ: 310мл
● Хадгалах нөхцөл: Хүүхдийн гар хүрэхгүй, хэт халуун болон хүйтэн бус газар хадгална. Хэрэглэсний дараа заавал таглана уу.
● Үйлдвэрлэсэн ба хадгалах хугацаа: Үйлдвэрлэсэн хугацааг сав дээрээс харна уу. Үйлдвэрлэснээс хойш 3 жил хадгална.
● Үйлдвэрлэсэн орон: Япон
● Үйлдвэрлэгч: Saraya Co.,Ltd. (Япон улс, Осака хот, Хигашисүмиёши, Юзато 2-2-20)
● Импортлогч: Мүсүби ХХК
Дэлгэрэнгүй мэдээлэл