Sauza Hacienda Silver / Plata 35% 700ml

88,000₮
Хүргэлттэй

“Fresh Pressed Agave” дэвшилтэт технологи

Уламжлалт аргаар агавег олон цагаар шарах нь текиланд хэт хуурсан, хүнд амтыг шингээдэг талтай. Үүнийг шийдэхийн тулд Sauza брэнд өөрийн “Fresh Pressed Agave” технологийг хөгжүүлсэн. Энэхүү арга нь түүхий агавег зөөлөн даралтаар шууд шахаж, шүүсийг нь хамгийн цэвэр, байгалийн шинэлэг төлөвт нь гарган авдгаараа онцлогтой. Ингэснээр цэнхэр агаве ургамлын анхдагч шинэ үнэр амт бүрэн хадгалагдаж, Sauza текилаг илүү цэнгэг, уухад зөөлөн, тэр дундаа коктейлийн гайхалтай суурь болгодог.


140 гаруй жилийн түүхтэй, Мексик текилагийн түүчээ

1873 онд Don Cenobio Sauza үүсгэн байгуулсан Sauza бол текилагийн ертөнцийг орвонгоор нь өөрчилсөн домогт брэнд юм. Үүсгэн байгуулагч Дон Сенобио нь “Текила” гэх нэршлийг анхлан албан ёсны болгож, АНУ-д анх удаа экспортлосон түүхэн хүн билээ. Түүний тавьсан тулгын чулуу өнөөдөр ч Casa Sauza нэрэх үйлдвэрт үргэлжлэн, брэндийг жинхэнэ Мексик өв соёл, чанарын баталгаа болгосоор байна.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл