-10%
Хэмнэлт:6,700₮
“Мацуй - Гайхамшигт мөчүүдийн төлөө”
Мацуй Виски Үмэшю
Япон вискиний зөөлөн амт, өндөр чанарыг хослуулсан Мацуй виски дээр Япон ногоон чавгыг харамлахгүйгээр хийн дарсан вискитэй чавганы дарс. Виски болон чавганы аль алины онцлогийг давхар агуулснаар шүлс асгаруулам гайхалтай үнэр, гашуун чихэрлэг хоёр нь яг таарсан тааламжтай амтыг гарган авсан болно.
“Мацуй виски үмэшю” бол Японы уламжлалт чавганы дарсыг ахин шинээр тодорхойлж, шинэ шатанд авчирч буй сархад бөгөөд San Francisco World Spirits Competition-оос 2019 онд Мөнгөн медаль, 2021 онд Алтан медаль хүртсэн болно.
Савлагаа: 700 мл
Хатуулаг: 14%
Мацуй Виски Брэнд
Мацуй нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.
Сүүлийн жилүүдэд Мацуй виски болон чавганы дарс нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж, World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна.
Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм.
https://www.musubi.mn/matsui-whisky/
+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!
* Энэхүү бүтээгдэхүүнийг Инфинити Капитал ХХК нь тусгай зөвшөөрлийн дор үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.