brandMatsui Mongolia

Мацуй Хайболл "Сан-Ин" 7% 350мл x 24ш

230,400₮
Хүргэлттэй

Мацуй Хайболл "Сан-Ин" 7% 350мл

Дэлхийд амт чанараараа шагшигдаж, олон улсын вискиний зах зээлд өндөр байр суурийг эзлэх болсон Япон виски.


Хайболл бол вискиний баялаг амтыг хийжүүлсэн усны час хийсэн оргилуун амттай хослуулсан, ямар ч үед хэрэглэхэд тохиромжтой, сэтгэл сэргээх коктейль юм. Энгийн мөртлөө дэгжин хайболл нь вискиний гүн сонирхогчоос энгийн хэрэглэгч хүртэл бүх хүнд хүрч чаддаг. Хөнгөн, тэнцвэртэй амт чанар нь бусад коктейльд үл ялагдах гайхалтай сонголт болж байдаг. Найз нөхөдтэйгөө орой үдэш гарах, урт өдрийн дараа ганцаараа алжаалаа тайлах, ямарч үед хайболлын балга бүр сэтгэл сэргээх хүчтэй.

Сан-Ин Хайболл нь хөнгөн бөгөөд зөөлөн амт бүхий Мацуй брэндийн блендэд виски Сан-Инийг суурь болгон хийсэн. Дахин дахин уусанч залхахгүй байхаар зөөлөн бөгөөд сэтгэл сэргээх амт үнэрийг хослуулахад онцгойлон анхаарсан болно. 


Савлагаа: 350 мл

Хатуулаг: 7%



Мацуй Виски Брэнд 

Мацуй нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.


Сүүлийн жилүүдэд Мацуй виски болон чавганы дарс нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж, World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна. 


Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм. 


https://www.musubi.mn/matsui-whisky/


+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

* Хүргэлт хийх үед +21 насны хүн байхгүй тохиолдолд барааг хүлээлгэн өгөхгүй болохыг анхаарна уу. Цуцлах эсвэл ахин хүргэлт хийх тохиолдолд хүргэлтийн 6000₮ нэхэмжлэх болно.

* Энэхүү бүтээгдэхүүнийг Инфинити Капитал ХХК нь тусгай зөвшөөрлийн дор үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл