brandMatsui Mongolia

Нэг Амууны Виски "Мацуй Япон Царсан Торх" 43% 700мл

240,000₮
Хүргэлттэй

Нэг Амууны Виски "Мацуй Япон Царсан Торх" 43% 700мл

Дэлхийд амт чанараараа шагшигдаж, олон улсын вискиний зах зээлд өндөр байр суурийг эзлэх болсон Япон виски.


Японы хойд хэсэг болох Хоккайдо болон Тохокү бүс нутгийн ойн модонд зөвхөн ургадаг Мизүнара буюу Япон царсан торх нь онцлог үнэр, чамин бөгөөд удаан үргэлжлэх амтыг бий болгодог. 200-аас 300 жилийн настай царсыг л зөвхөн хурааж болдог бөгөөд торх болгон урлахад хэцүү тул мизүнара нь нэн ховор байдаг торх юм. Японы алдарт зураач Хокусайгийн зурсан Фүжи уулын зургаар гоёсон энэхүү нэг амууны вискиг танд хүргэж байна.


Төрөл: Single Malt Whisky

Торх: Мизүнара (Япон царс)

Орц: Амуу соёолж

Хэмжээ: 700 мл

Хатуулаг: 43%


Мацуй Виски Брэнд 

Мацуй нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.


Сүүлийн жилүүдэд Мацуй виски болон чавганы дарс нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж, World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна. 


Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм. 


https://www.musubi.mn/matsui-whisky/


+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

* Хүргэлт хийх үед +21 насны хүн байхгүй тохиолдолд барааг хүлээлгэн өгөхгүй болохыг анхаарна уу. Цуцлах эсвэл ахин хүргэлт хийх тохиолдолд хүргэлтийн 6000₮ нэхэмжлэх болно.

* Энэхүү бүтээгдэхүүнийг Инфинити Капитал ХХК нь тусгай зөвшөөрлийн дор үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл