brandMatsui Mongolia

Мацуй Цэвэр Амууны Виски "Кураёши 12 жил" 43% 700мл

690,000₮
Хүргэлттэй

Мацуй Цэвэр Амууны Виски "Кураёши 12 жил" 43% 700мл

Дэлхийд амт чанараараа шагшигдаж, олон улсын вискиний зах зээлд өндөр байр суурийг эзлэх болсон Япон виски.


Дулаан алтлаг бор өнгөтэй Кураёши 12 жил нь жүржийн хальс, lemongrass болон цахирмаа цэцгийн чамин үнэрийг анхилуулна. Уух үед халуун ногооны сэргэг амт, алим, цагаан усан үзэм, шарсан чангаанз, дарсан чавга болон самрын амт мэдрүүлж, эцэст нь алмонд мэдрүүлсэн зөөлөн амтыг үлдээнэ.


Өнгө: Алтлаг бор

Үнэр: Жүржийн хальс, lemongrass

Амт: Алим, Цагаан усан үзэм


Төрөл: Pure Malt Whisky

Торх: ex-Bourbon

Орц: Амуу соёолж

Хэмжээ: 700 мл

Хатуулаг: 43%


Мацуй Виски Брэнд 

Мацуй нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.


Сүүлийн жилүүдэд Мацуй виски болон чавганы дарс нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж, World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна. 


Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм. 


https://www.musubi.mn/matsui-whisky/


+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

* Хүргэлт хийх үед +21 насны хүн байхгүй тохиолдолд барааг хүлээлгэн өгөхгүй болохыг анхаарна уу. Цуцлах эсвэл ахин хүргэлт хийх тохиолдолд хүргэлтийн 6000₮ нэхэмжлэх болно.

* Энэхүү бүтээгдэхүүнийг Инфинити Капитал ХХК нь тусгай зөвшөөрлийн дор үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл