-10%
Хэмнэлт:13,500₮
Мацуй Виски - Хүлээлтээс давсан амт
Мацуй Блэндэд Виски "Сан-Ин"
Дэлхийд амт чанараараа шагшигдаж, олон улсын вискиний зах зээлд өндөр байр суурийг эзлэх болсон Япон виски. Япон тэнгистэй залгах Японы Тоттори мужийн Дайсан уулын байгалийн гүний усаар хийсэн зөөлөн амт, өндөр чанарыг хослуулсан жинхэнэ Япон виски “Сан-Ин”-ийг танд танилцуулж байна.
Америк цагаан царсан торхонд дарсан Санин виски нь ногоон алим, лийр жимсний үл ялиг үнэрийг амуу соёолжийн амтаар чимж өгсөн мэт мэдрэмжийг төрүүлнэ. Дангаар нь эсвэл мөстэй уухаас гадна хийжүүлсэн усаар зөөлрүүлэн Highball болгон уухад тохиромжтой.
International Spirits Competition-оос 2021 онд Алт, San Francisco World Spirits Competition-оос 2020 онд мөн Алтан медаль хүртсэн болно.
Төрөл: Blended Whisky
Торх: Цагаан царс
Орц: Амуу соёолж, үр тариа
Савлагаа: 700 мл
Хатуулаг: 40%
Мацуй Виски Брэнд
Мацуй нь 1910 онд үүсгэн байгуулагдсан 114 жилийн түүхтэй Японы архи үйлдвэрлэгч. Япон цагаан будааны сакэний үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө виски, үмэшю, шар айраг, жин, цагаан архи үйлдвэрлэж байна.
Сүүлийн жилүүдэд Мацуй виски болон чавганы дарс нь Япон болон дэлхийн зах зээлд нэр хүнд болоод борлуулалтаараа манлайлж, World Whiskies Awards, International Spirits Challenge, International Wine and Spirit Competition, Awards, The San Francisco World Spirits Competition, Ultimate Spirits Challenge Awards зэрэг олон улсын тэмцээнээс тогтмол өндөр үнэлгээ авч байна.
Мацуй брэндийн бүтээгдэхүүнүүд нь Японоос гадна АНУ, Англи, Сингапур зэрэг дэлхийн 50 гаруй улсад худалдаалагдахын хамт бидний мэдэх Costco, Aeon, Emart, Donki зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд, Нарита зэрэг олон улсын нисэх буудлын Duty free, бусад дээд зэрэглэлийн дэлгүүр, ресторан, лоунжийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн юм.
https://www.musubi.mn/matsui-whisky/
+21 Хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.
* Энэхүү бүтээгдэхүүнийг Инфинити Капитал ХХК нь тусгай зөвшөөрлийн дор үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэйгээр борлуулалт хийдэг болно.